БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Украины асуудлыг хүч хэрэглэхгүйгээр, энхийн замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Украины асуудлыг хүч хэрэглэхгүйгээр, энхийн замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр болсон. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын талаар Төв Азийн орнуудын мэдээллийг дамжуулдаг “Сentralasia” сайт нийтлэл гаргажээ. “Монгол Улс Украинд болж буй үйл явдлуудад ноцтой санаа зовниж буйгаа илэрхийлэв” хэмээх уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-МОНГОЛ УЛС УКРАИНД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛУУДАД НОЦТОЙ САНАА ЗОВНИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ-

“Ковид 19 цар тахал гарснаас хойш Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдаанд төлөөлөгчид анх удаа биечлэн оролцлоо. Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны ардчилал, хүний ​​эрх, хууль дээдлэх ёс, НҮБ-ын дүрмийн зарчмуудыг хүндэтгэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хамтын ажиллагаагаа дахин баталгаажуулаа.

Тус улс Украинд болж буй үйл явдалд ноцтой санаа зовж буйгаа илэрхийлэв. Мөн мөргөлдөөнийг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, тэр дундаа улс орнуудын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчимд нийцүүлэн, хүч хэрэглэх, сүрдүүлэхгүйгээр энхийн замаар шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлэв.

Цаашид энгийн иргэд хохирохоос зайлсхийж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст аюулгүй, саадгүй хүмүүнлэгийн тусламж хүртээмжтэй үзүүлэхийн тулд байлдааны ажиллагааг даруй зогсоох нь нэн чухал хэмээв" гэжээ. 

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны дараагийн хурлыг 2023 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиролцжээ. Хамтарсан хороог Монгол Улсаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Европын Холбооны төлөөлөгчдийг Европын Гадаад харилцааны алба (EEAS)-ын Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд захирал, хатагтай Паола Пампалони нар тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Centralasia