Северодонецкийн ихэнх хэсэг Оросын мэдэлд орсон гэж Украины албаны хүн мэдэгджээ

Северодонецкийн ихэнх хэсэг Оросын мэдэлд орсон гэж Украины албаны хүн мэдэгджээ

Украины зүүн хэсэгт орших Северодонецк хотын ихэнх хэсэг одоо оросуудын хяналтад байна гэж Луганск мужийн цэргийн захиргааны дарга өчигдөр  /2022.06.08/ хэмээгээд, "Оросууд бүгдийг устгаж байна. Тэд орон сууцны барилгууд руу танк, их буугаар буудаж байна" гэжээ. 

Мөн Украины зүүн хэсгийн Луганск мужийн хэд хэдэн газарт ширүүн тулалдаан болж байгааг Украины хүчнийхэн ч мэдээлжээ. 

Луганск мужийн цэргийн захиргааны дарга Хэйдей, “Украины тусгай хүчнийхэн хотын бараг тал хувийг хяналтандаа авч чадсан байсан. Гэвч Оросын цэргүүд Украины давшилтын эсрэг агаарын цохилт, их буугаар газартай тэгшилж эхэлсэн. Иймд Украины хүчнийхэн Оросын хүчтэй бөмбөгдөлтөөс болж хотын төв хэсгээс ухралт хийхээс өөр аргагүй болсон” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN