АНУ-ын Сангийн яам америкчуудыг Оросын хувьцаа болон бонд худалдан авахыг хоригложээ

АНУ-ын Сангийн яам америкчуудыг Оросын хувьцаа болон бонд худалдан авахыг хоригложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа америкчуудад Оросын үнэт цаас, бонд худалдан авахыг хориглосон, хөрөнгө оруулалтын шинэ хязгаарлалтыг гаргажээ. Энэхүү хориг нь Москва Украиныг эзлэн түрэмгийлсний хариуд ОХУ-д үзүүлж буй санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын албаныхны нэг алхам аж. АНУ-ын Сангийн яамны даваа гараг /2022.06.06/-т гаргасан шинэ удирдамжид, “АНУ-ын хөрөнгө оруулагчид ОХУ-ын аж ахуйн нэгжийн гаргасан шинэ болон одоо байгаа өрийн болон хувьцааны үнэт цаасыг худалдан авахыг” хориглосон гэжээ.

Эх сурвалж: CNN