Увс аймагт кофе шоп, баар, спорт заалны үйл ажиллагааг 30 хувийн дүүргэлттэй явуулахаар болов

Увс аймагт кофе шоп, баар, спорт заалны үйл ажиллагааг 30 хувийн дүүргэлттэй явуулахаар болов

Увс аймагт коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаа тул Засаг даргын Тамгын газраас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд: 

  1. Шинэ Коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шоп, баар, караоке, фитнес, бүжиг, иогийн клуб, билльярд, саун, нийтийн халуун ус, спорт заалны үйл ажиллагааг 30 хувийн дүүргэлттэй, хариуцлагын гэрээгээр 20 цаг хүртэл ажиллуулж, олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг тус тус хориглосугай.
  2. Хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 17:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарласныг, мөн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг өглөө 09 цагаас эхэлж 17 цагт дуусгах, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын 6 цагаар ажиллуулахыг тус тус хэвээр үлдээж халдвар хамгааллын дэглэм сахиулж зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.