Гэрээсээ гараад сураггүй алга болсон 34 настай иргэнийг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 34 настай иргэнийг эрэн хайж байна

Архангай аймаг, Эрдэнэбулган сумын Цагаандаваа багийн 40 дүгээр гудамжинд иргэн Г энэ сарын 14-ний өдрийн 09:40 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Улмаар эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 18-ны өдрийн 10:50 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт нэг эрэлч нохойтой есдүгээр сарын сарын 18-ны өдрийн 11:20 цагаас иргэн Г/32 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Цагаандаваа багийн “Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоож, 19-ний өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

09.24-ний өдрийн 10:45 цагт ар гэр нь дахин хүсэлт гаргасны  дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, ар гэрийнхний хамт 11:42 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Булган уулын баруун зүүн энгэр, Цагаан давааны зүүн энгэр нийт 45 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18:45 цагт ар гэрийн хүсэлтийг үндэслэн, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг түр зогсоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ