НҮБ-ын чуулганд оролцсон Бразилын Эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авчээ

НҮБ-ын чуулганд оролцсон Бразилын Эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ирсэн Бразилын Эрүүл мэндийн сайд Марселу Кейрога халдвар авчээ.

“Bloomberg” агентлагийн эх мэдээлж буйгаар Марселу Кейрога чуулганд оролцохоос өмнө Бразилд шинжилгээ өгсөн бөгөөд сөрөг гарсан байна. Улмаар түүнийг тусгаарлаж, ойрын хавьтал болсон 10 гаруй хүнийг шинжилгээнд хамруулан, зайнаас ажиллуулахаар болсон байна.

Марселу Кейрога бол Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан сайдуудын нэг. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. Харин Ерөнхийлөгч Жаир Болсонаруг өнгөрсөн жил халдвар авч, эдгэрсэн бөгөөд дахин вакцин хийлгээгүй юм. Тэрбээр дэлхийн эдийн засгийн хөшүүрэг орнуудын бүлэг болох G20-ын цорын ганц вакцинд хамрагдаагүй удирдагч юм.

Эх сурвалж: Bloomberg