Улсын дээд шүүхийн хуралдаанаар "Ардын чуулган" намыг бүртгэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн хуралдаанаар "Ардын чуулган" намыг бүртгэхээс татгалзлаа

Өнөөдөр /2021.09.20/ Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцжээ. Улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Тус намыг бүртгэсэн бол Монгол Улсад бүртгэлтэй 36 дахь нам болох байсан юм. 

1. Монгол Ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын Ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7. Эх Орон нам
8. Монголын Либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11. Монголын Социал Демократ Нам
12. Ард Түмний Нам /АТН/
13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
19. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
20. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
21. Монгол Консерватив нам /МКН/
22. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
23. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
24. Монголын хүний төлөө нам
25. Үнэн ба Зөв нам
26. Зон олны нам /ЗОН/
27. Дэлхийн монголчууд нам (ДМН)
28. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
29. Их эв нам /ИЭН/
30. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
31. Миний Монгол нам /ММН/
32. Монгол шинэчлэлт нам /МШН/
33. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
34. Зүй ёс нам /ЗЁН/
35. Ардчилал шинэчлэлийн нам