СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тагтан дээр есөн сартай хүүхдээ салхилуулж байгаад унагаж, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тагтан дээр есөн сартай хүүхдээ салхилуулж байгаад унагаж, амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 18-ны өдөр /2021.09.18/ Нийслэлийн Налайх дүүрэгт есөн сартай хүүхэд тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Тус дүүргийн нэгэн байрны тагтан дээр есөн сартай хүүхдээ салхилуулж байх үедээ унагасан байна. Улмаар яаралтай Гэмтэл согог судлалын төвд хүргэсэн ч эмчилгээ хийлгэж байх үедээ гэмтлээ даалгүй нас баржээ.