"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Б.Найдалаа 43,6 сая төгрөгийн орлоготой бол 38,7 сая төгрөгийн мал аж ахуйтай

"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Б.Найдалаа 43,6 сая төгрөгийн орлоготой бол 38,7 сая төгрөгийн мал аж ахуйтай

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Бадрахын Найдалаагийн хөрөнгө оруулгын мэдүүлгээс харвал тэрээр 2020 онд нийт 43,6 сая төгрөгийн орлоготой байсан бол гэр бүлийн нийт орлого нь 30 сая төгрөг байжээ. Мөн нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшинтай. Энэ нь 427 сая төгрөгийн үнэ бүхий юм.

  • Тээврийн хэрэгсэл: "Toyota, Corolla"-1, "Микро-автобус, Hyundai, Micro"- 1 /9,5 сая төгрөг/
  • Мал, аж ахуй- Хурдан удмын адуу-2, Хонь-120, Ямаа-45, Үхэр-10, Адуу-15 /38,7 сая төгрөг/
  • Үнэт эдлэл: 15 сая төгрөг
  • Хадгаламж: 5,2 сая төгрөг
  • 4 эрх эзэмшдэг.