Ж.Мөнхбатын мэдээллийг ил болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Ж.Мөнхбатын мэдээллийг ил болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй асуудалд холбогдож Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж буй. Түүний эхнэр гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн ч удалгүй гомдолгүй гэх өргөдлийг гаргасан байгаа юм. Тэгэхээр уг хэрэг удахгүй хаагдах нь тодорхой болоод буй. 

Үүнээс гадна Ж.Мөнхбатыг эхнэрээ зодсон гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлж, хэргийг олон нийтэд ил болгосон цагдаагийн байгууллагын алба хаагчдад дотоод хяналт шалгалт хийгдэж эхэлсэн билээ. Улмаар дээрх хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газарт харьяалал тогтоож, Мөрдөн байцаах албаны мөрдөгчдөөр хэргийг нь шалгуулахаар болж байгаа аж.