Монгол банк бодлогын хүүг хэвээр хадгалж, репо санхүүжилтийг 250 тэрбумаар нэмэгдүүлэв

Монгол банк бодлогын хүүг хэвээр хадгалж, репо санхүүжилтийг 250 тэрбумаар нэмэгдүүлэв

Өнөөдөр /2021.06.23/ Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо хуралдсан. Хуралдаанаар бодлогын хүүг 6 хувь дээр хэвээр хадгалах шийдвэр гарсан байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг нэмсэнгүй. Учир нь 6 хувь дээр барьсан бодлогын үр дүн хараахан гарч эхлээгүй байна. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн үр дүн илэртэл удаан хугацаа шаарддаг.

Репо санхүүжилтийг 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. 

Инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь гарлаа. Энэ зорилтот түвшин дотроо багтаж байгаа ч ковидын хугацаан дахь үзүүлэлтүүдтэй харьцуулахад өссөн дүн. Иймд бодлогын хүүг хэвээр хадгалсан. Инфляц өсөхөд нийлүүлэлтийн шинжтэй шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байна” гэлээ.