Н.Энхбаяр: Дельта вирус 80 гаруй улсад тархаж сэтгэл түгшээж байна. Поп шинжтэй бодлогогүй шийдвэрээс татгалз

Н.Энхбаяр: Дельта вирус 80 гаруй улсад тархаж сэтгэл түгшээж байна. Поп шинжтэй бодлогогүй шийдвэрээс татгалз

Эдийн засагч Н.Энхбаяр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, нөлөөлөх хүчин зүйлсийн тухай цаг үеийн мэдээллийг эх сурвалжуудаас орчуулж хүргэдэг билээ. 

Тэрбээр энэ удаа коронавирусийн дельта хувилбарын тухай анхаарал татах мэдээллийг онцолжээ.

Тодруулбал, "Өнөөдөр дэлхийн олон улс орнуудад тархаж буй дельта вариант хамгийн сэтгэл түгшээсэн, амаргүй асуудал болж байна. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээс үзвэл дельта вариант дэлхийн 80 гаруй улс оронд тархаад байна. Тухайлбал, АНУ-д бүртгэгдэж халдварын тохиолдлын 10 гаруй хувь, Герман улсад бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 6 хувийг, Их Британи улсад өнгөрсөн 10 хоногийн дотор лабораторит шинжилсэн дээжийн 90 хувьд, ОХУ-д лабораторит бүртгэгдсэн дээжийн 90 хувьд дельта вариант илэрч байгаа мэдээлэл байна.

Халдварын тархалттай тэмцэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зөв, оновчтой стратеги, тактикийг боловсруулж, халдвар хамгааллын дэглэмийг улс орон даяараа чанд мөрдөн аливаа поп шинжтэй бодлогогүй шийдвэрүүдээс татгалзаж ажиллахгүй бол вирус маш хурдтай хувьсан өөрчлөгдсөөр байна" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө