С.Амарсайхан мэдэгдэл хийснээсээ хоёр хоногийн дараа хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн санд шилжүүлжээ

С.Амарсайхан мэдэгдэл хийснээсээ хоёр хоногийн дараа хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн санд шилжүүлжээ

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олны шүүмжлэлд өртсөн.

Тухайлбал, түүний хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27,166 ам.долларын зээлийг өнгөрсөн хоёр сард авсан нь баримтаар нотлогдсон юм. Энэ үйл явдал олны анхаарлыг ихээхэн татаж, Шадар сайд С.Амарсайханыг шүүмжлэхэд хүргэсэн. Учир нь С.Амарсайхан хувьдаа бизнестэй, Монголын томоохон группийг эзэмшдэг нэгэн. Ийм байж чадвартай ч амьдралын боломжгүй хүүхдүүдийн боломжийг булааж төрийн сангаас хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж буйг хүмүүс ихээхэн шүүмжилсэн юм. 

Олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа Шадар сайд С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийн Боловсролын зээлийн санд буцаан төлөхөө цахим хуудсаараа дамжуулаан мэдэгдэж байсан. 

Тэгвэл тэрбээр уг мэдэгдлийг хийснээс хоёр хоногийн дараа хүүгийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлжээ. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө