Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа 

Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа 

УОК-ын шийдвэрээр өчигдрөөс буюу тавдугаар сарын 22-оос эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн. Улмаар хотоос гарах болон орох хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сэрэмжлүүлэг хүргэлээ. 

Тэрбээр “Орон нутгийн дархлаажуулалт дөнгөж 15 хувьтай байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна. Орон нутаг руу зорчиж буй 17-оос доош насны хүүхдүүдээс PCR шинжилгээ авахгүй байгаа. Хэдийгээр хүүхдүүд орон нутагт очоод 14 хоног тусгаарлагдах хэдий ч шинж тэмдэггүй өвдөж халдварын дамжуулах эрсдэлтэй” гэв. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгджээ.