Ц.Анандбазарын эсрэг тэмцдэг “Me too” хөдөлгөөн хандив цуглуулж эхэлжээ

Ц.Анандбазарын эсрэг тэмцдэг “Me too” хөдөлгөөн хандив цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдоод буй. Иймд түүний асуудал шийдэгдэх хүртэл МАН-ын гишүүнчлэлээс нь түр түдгэлзүүлсэн билээ.

Мөн түүний эсрэг “Me too Mongolia” хөдөлгөөн байгуулагдаж, олон акцуудыг хийсний зэрэгцээ, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ч шаардлага хүргүүлсэн. Тэгвэл “Me too Mongolia” хөдөлгөөн үйл ажиллагаандаа зарцуулах хандивыг иргэдээс цуглуулж эхэлжээ.

Энэ талаар тус хөдөлгөөний зохицуулагч М.Нарантуяа өөрийн твиттер хуудастаа “Me too Mongolia хөдөлгөөнийг дэмжиж байгаа ч гар бие оролцох боломжгүй хүмүүс бидний үйл ажиллагааны зардалд ( хэвлэл, эх бэлтгэл болон бусад ) хандив өргөөрэй. Хаан Банк 5046451829 Нарантуяа-Нара. Шилэн тайлагнах ба хандиваар цалин урамшуулал, кофе цайны төлбөр зэрэгт зарцуулахгүй” хэмээжээ.