Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон юм. Тэгвэл өчигдрөөс/2021.05.22/ уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.