Ямар тохиолдолд PCR шинжилгээ ШААРДАХГҮЙ вэ

Ямар тохиолдолд PCR шинжилгээ ШААРДАХГҮЙ вэ

УОК-ын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж буй. Тэгвэл орон нутагт зорчих түр журамд зааснаар дараах тохиолдлуудад PCR шинжилгээ шаардахгүй. Үүнд:

  • 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан шинжилгээний сөрөг хариу шаардахгүй
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн
  • Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас 14 хоног өнгөрсөн
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг, аймаг сумаас ирж буй зорчигчийг эрүүл мэндийн асуумжийг нь үндэслэн нэвтрүүлнэ. 

Харин вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног хүрээгүй иргэдээс PCR шинжилгээ шаардах юм.