Туул голд осолдсон 26 настай иргэнийг аварчээ

Туул голд осолдсон 26 настай иргэнийг аварчээ

Баянзүрх дүүргийн 20-р хороо Далангийн гарам гэдэг газар Туул голд хүн осолдсон тухай дуудлагыг НОБГ тавдугаар сарын 21-ний 16:48 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 17:26 цагт очиж, 30 минут ажиллаж иргэн 26 настай эрэгтэйг  гарган тус дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.