СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүүхэд цонхоор унаж, төмөр хашаанд хөлөө сүлбэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүүхэд цонхоор унаж, төмөр хашаанд хөлөө сүлбэжээ

Өчигдөр буюу /2021.05.21/-ий өдөр 23:29 цагт БЗД-ийн 2 дугаар хороо, “Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 23:48 цагт очиж иргэн Т/17 настай, эрэгтэй/ 2 дугаар давхрын цонхоор унаж төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байсныг 15 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон НТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэн өгсөн байна.