“Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлагдсан 2,2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

“Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлагдсан 2,2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлагдсан мөнгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө.

Соёлын яамны дэд сайд М.Батбаяр “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас урлаг соёлынхонтой хамтран “Монгол соёл Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулсныг та бүхэн санаж байгаа байх. Уг арга хэмжээг Монголын уран бүтээлчид төдийгүй Монгол туургатан дэмжиж нийт 350 уран бүтээлчид оролцсон. Тус орой нийтдээ 43 мянган  хандалтаар таван банкны дансанд 2,2 тэрбум төгрөг цугларсан байдаг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын “Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж, Нийгэм хамгааллын яамны дэргэд тусгай сан байгуулагдсанаар цугласан хандиваа зориулалтын хүрээнд хандивлана гэж мэдэгдэж байсан. Өнөөдөр МУ-ын УИХ-аар хууль батлагдаж шилжүүлж өгөхөд бэлэн болоод байна. 

Түүнчлэн тоглолт болсон орой Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжиж 1,1 га газрыг шийдэж өгөхөө мэдэгдэж байсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус газрын гэрчилгээ бэлэн болсон байна. Мөн Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр байгуулах нийт 20 гаруй м.кв талбайтай барилгын загвар зураг боловсруулагдаж Улаанбаатар хотын Ерөнхий архитектураар батлагдсан байна” гэв.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Монголынхоо сайхан сэтгэлт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж буй. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн” гэлээ.