Кранаараа айлын цонх хагалсан “Их хайрхан констракшн” ХХК-ийг торгов

Кранаараа айлын цонх хагалсан “Их хайрхан констракшн” ХХК-ийг торгов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “цамхагт кран айлын цонх хагалсан” гэх гомдол иржээ. Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Монтед констракшн” ХХК-ий захиалгатай үйлчилгээтэй, орон сууцны барилгын цамхагт краны угсралт, техникийн байдалд ерөнхий гүйцэтгэгч “Их хайрхан констракшн” ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна.  

Шалгалтаар цамхагт кран нь барилгын талбайн зүүн урд байрлах 80 дугаар байрны 9 дүгээр давхрын 42 тоот айлын цонхыг хагалсан байгаа нь “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.15 дахь зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тул учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж “Их хайрхан констракшн” ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, краны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгчээ. 

НМХГ-аас барилгын газарт шалтгалт хийж буй нь




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө