Цэрэг дэглэсэн этгээдүүдэд тус бүр ЗУРГААН сарын хорих ял оноожээ

Цэрэг дэглэсэн этгээдүүдэд тус бүр ЗУРГААН сарын хорих ял оноожээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, “дэглэж” буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж иргэдийн уур бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн. Бид уг үйл явдлын мөрөөр бичлэг дээр гарсан залуустай хамт мөр зэрэгцэн алба хаасан цэрэгтэй болсон үйл явдлын талаар ярилцаж байв. 

Улмаар Прокурорын газраас цэрэг дэглэсэн М,Э,О нарт  Эрүүгийн хуулийн 28.3-1-д заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж, дарга захирагч нь захирагчдаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4.1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.  

Тэгвэл өчигдөр /2021.05.17/ уг хэргийн шүүх хурал болж шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт зааснаар дарга захирагч нь захирагчдаа зодсон, хүч хэрэглэсэн, О болон Э нарт мөн хуулийн 28.4.1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө