СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд унасан 5 настай хүүг эрэн, хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд унасан 5 настай хүүг эрэн, хайж байна

Онцгой байдлын албанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хойхоон-Ам” гэдэг газар “Туул” голд бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг /05.17/ өчигдөр 17:47 цагт ирүүлжээ.  

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж таван настай М хүүг голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр /05.18/ өглөө 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт, сонор сэрэмжээ сайжруулж, голын эрэг орчим анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө