Нисгэгчийн эрхээ авч ажиллаж байгаа өнөө цагийн ганц эмэгтэй нисгэгч Х.Энхжин болов

Нисгэгчийн эрхээ авч ажиллаж байгаа өнөө цагийн ганц эмэгтэй нисгэгч Х.Энхжин болов

Хүдэрчулууны Энхжин гэх бүсгүй өнөөдөр анхны бие даасан нислэгээ гүйцэтгэн ATR-72 агаарын хөлгийн нисгэгч боллоо.

Ингэснээр тэрээр Монгол Улсад нисгэгчийн эрхээ авч ажиллаж байгаа өнөө цагийн ганц эмэгтэй нисгэгч болсон байна. Монголын агаарын тээврийн салбарт 1934 оноос эмэгтэй нисгэгчид ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 12 эмэгтэй нисгэгч агаарын хөлгийг жолоодож байсан бөгөөд тэрээр 13 дахь эмэгтэй нисгэгч боллоо.

Х.Энхжин нь Канад улсад нисгэгчээр суралцан төгсчээ. Х.Энхжин суралцаж байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн байна.