НДШ-ийг нийт 5 хувиар нэмэгдүүлж, дараа нь 1 хувиар багасгаж, үүнийгээ 2 хувиар бууруулсан гэж шоудлаа

НДШ-ийг нийт 5 хувиар нэмэгдүүлж, дараа нь 1 хувиар багасгаж, үүнийгээ 2 хувиар бууруулсан гэж шоудлаа

2016 оноос өмнө Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ -д ажилтан 10 хувь (Тэтгэврийн даатгал /ТД/-7.0, Тэтгэмж, ажилгүйдлийн даатгал /ТАД/-1.0, нийт 8 хувь, Эрүүл мэндийн даатгалд /ЭМД/ 2 хувь), ажил олгогч 11 хувийг төлдөг байв.

-2018 ОНООС ЭХЛЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ “ЧИМЭЭГҮЙ” НЭМЭВ-

Харин 2016 оны сүүлээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат буюу МАН-ын Засгийн газар НДШ (Тэтгэврийн даатгал)-ийг гурван үе шаттай нэмэгдүүлэх хуулийг иргэдээс нууж, чимээгүйхэн баталсан юм.  Тодруулбал, 

  1. 2018 онд НДШ-ийг 1 хувиар нэмэгдүүлж (ажилтны жишээ дээр ТД-8 хувь, ТАД- 1хувь, ЭМД-2 хувь) ажилтан 11 хувь, ажил олгогч 12 хувь
  2. 2019 онд НДШ-ийг 0,5 хувиар нэмэгдүүлж ( ТД-8,5 хувь, ТАД-1 хувь, ЭМД-2 хувь) ажилтан 11,5 хувь, ажил олгогч 12,5 хувь
  3. 2020 онд НДШ-ийг 1 хувиар нэмэгдүүлж ( ТД-9,5 хувь, ТАД-1 хувь, ЭМД-2 хувь) ажилтан 12,5 хувь, ажил олгогч 13,5 хувь болгон нэмэгдүүлж хуульд өөрчлөлт оруулсан юм.

Иймд ажилтан болон ажил олгогч 2018, 2019 онд тус бүрдээ 1,5 хувийн нэмэгдэлтэй НДШ-ийг төлсөн. Харин энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэл  /МҮЭ/ болоод улс төрчдийн хэн ч дуугараагүй юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл НДШ-ийг тэглэсэн. Иймд дээрх нэмэгдэл энэ хугацаанд бүрэн мартагдсан гэж болно.

-АЖИЛТАНАЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ НДШ-ИЙГ ТУС БҮРД НЬ 2,5 ХУВИАР БУЮУ НИЙТ 5 ХУВИАР ӨСГӨӨДДАРАА НЬ 1 ХУВИАР БУУЛГАЖ ҮҮНИЙГЭЭ 2 ХУВЬ ГЭЖ ШОУДАВ-

Харин энэ жилийн хувьд НДШ-ийг хэвийн төлж эхэлсэн тул зарим иргэд 2,5 хувийн нэмэгдлийг мэдэж эсэргүүцэж эхэлсэн юм. Иймд өнгөрөгч Пүрэв гараг /2021.05.13/-т УИХ-ын чуулганаар “Нийгмийн даатгалын тухай хууль”-д өөрчлөлт оруулахыг хэлэлцэж дэмжсэн. Уг өөрчлөлтийн гол агуулга нь ажил олгогч болон ажилтны төлөх тэтгэврийн даатгал /ТД/-ийг 9,5 хувийг энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс  /2021.07.01/ эхлэн тус бүр 8,5 хувь болгох буюу тус бүрд 1.0 хувиар бууруулсанд байв.

Тодруулбал, 2020 онд нэмэгдэх байсан 1.0 хувийн нэмэгдлийг цуцлаад, 2018, 2019 онд нэмсэн нийт 1,5 хувийг хэвээр нь үлдээсэн гэсэн үг юм. Товчхондоо, ирэх долдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн НДШ-д ажилтан 11,5 хувь, ажил олгогч 12,5 хувийг төлөх юм. 

Тус хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Учрал "Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" гэсэн юм.

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж НДШ-ээс МАН оноо алдахгүй гэсэндээ “ажилтан, ажил олгогчийн төлөх НДШ-ийг тус бүрд нь 2,5 хувиар буюу нийт 5 хувиар нэмэгдүүлсэн байснаа, тус бүрд нь 1 хувиар буулгаад, үүнийгээ 2 хувиар буурууллаа” гэж энэ долоо хоногт шоудлаа. Харин татвар төлөгчид ямар нэг нэмэгдэлгүй, 10 хувийн татвараа л төлнө гэж шаардаж байна.