БНСУ Хан голын ойролцоо ирж хоол идэхийг хориглоно

БНСУ Хан голын ойролцоо ирж хоол идэхийг хориглоно

БНСУ-ын Сөүл хотын захиргаа зуны улирал эхэлж буйтай холбогдуулан ирэх 10 дугаар сарын 15-ныг хүртэл тодорхой журмуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдрөөс эхлэн иргэдийг Хан голын эрэг дээр мөн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд ирж хоол идэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь зуны улиралд иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр Хан голд олноор цугларч, хоол унд иддэг нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болно гэж үзжээ. 

Тус улсад вакцинжуулалт эхэлсэн ч халдварын тархалт 500-аас буухгүй байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 635 тохиолдол бүртгэгджээ. 

Эх сурвалж: Koreatimes




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө