Гурван өдрийн хугацаанд Израиль руу 1500 пуужин харваж,  Газын зурваст 65 хүн амь үрэгдээд байна

Гурван өдрийн хугацаанд Израиль руу 1500 пуужин харваж, Газын зурваст 65 хүн амь үрэгдээд байна

Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж байна. Мягмар гарагт Хамас бүлэглэл Газын зурвас дахь Аш-Шарук цамхаг руу пуужин харваж нураасан. Энэ үеэр Израилийн нэг гэр бүлийн таван гишүүн амиа алдсан юм.

Үүнээс өмнө Израилийн тал Газ дахь  хэвлэл мэдээллийн хэд хэдэн редакци байрлаж байсан 16 давхар барилга руу пуужингийн дайралт хийж нураасан. Уг барилга дотор Хамас бүлэглэл удирддаг Аль-Акса телевиз байрладаг байжээ. 

Хамас бүлэглэл эвлэрэх санал гаргасан ч Израиль энэ саналыг хүлээж аваагүй талаар зарим хэвлэлүүд мэдээлж байна. Улмаар өнгөрсөн шөнө Израилийн арми газын төв дэх захиргааны байруудад цохилт өгчээ. 

Хоёр талын харилцаа Иерусалим хотын зүүн хэсэгт орших, голдуу Палестин гаралтай иргэд оршин суудаг гэр бүлийг Еврей суурьшигчдын бүлэг хүчээр нүүлгэхээр шүүхэд зарга мэдүүлснээр улам хурцадмал байдалд шилжээд байна. Даваа гарагаас өнөөдрийг хүртэл Хамас бүлэглэл Израиль руу 1500 пуужин харважээ. Энэ хугацаанд Газын зурвас 65 хүн амиа алдсаны 14 нь хүүхэд байна. 

Тулалдаан ширүүссэний улмаас НҮБ "өргөн цар хүрээтэй дайн" -аас сэрэмжлүүлсэн юм.

Иргэдийг Газын зурвасаас нүүлгэж эхлэв

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө