Казань хотын сургуульд аллага үйлдсэн 19 настай И.Галявиев “дуу цөөтэй, даруухан” нэгэн байжээ

Казань хотын сургуульд аллага үйлдсэн 19 настай И.Галявиев “дуу цөөтэй, даруухан” нэгэн байжээ

ОХУ-ын Казань хотын 175 дугаар сургуульд энэ сарын 11-нд халдлага болж, есөн хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан билээ.

Энэ хэргийг тус улсын олон иргэд цочирдон хүлээн авч байгаа аж. Учир нь тус халдлагыг хэний ч санаад оромгүй, дуу цөөтэй, даруухан нэгэн болох 19 настай коллежийн оюутан И.Галявиев гэгч үйлджээ. Түүнийг тус улсын зарим эх сурвалжууд, “ангидаа хамгийн дуугүй, тайван нь байсан” гэж онцолж байна.

Харин түүнийг тус гэмт хэргийг үйлдэх гэж буйг мэдсэн цорын ганц хүн бол дүү нь болоод байгаа ажээ. Учир нь И.Галявиев түүнд сургуулиа үзэн яддаг, заримдаа бүгдийг нь буудах хүсэл явдаг” тухайгаа ярьж байсан гэнэ.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө