ЭМЯ: Дотоодод 584, Энэтхэгээс ирсэн нэг хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

ЭМЯ: Дотоодод 584, Энэтхэгээс ирсэн нэг хүнээс халдвар илэрч, ЕСӨН хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн шинжилгээнээс 585 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр батлагдсан халдварын 478 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт, нэг нь дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,033 болж байна.

Шинээр халдвар бүртгэгдсэн аймаг:

  • Орхон-8
  • Дархан-Уул-2
  • Төв-33
  • Дорноговь-3
  • Сүхбаатар-4
  • Завхан—32
  • Увс-1
  • Ховд-1
  • Өвөрхангай-9
  • Ховд-1
  • Говь-Алтай-8

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 1548 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 37,281 болж байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвар авсан 9 хүн эндэж, Монгол Улсад халдварын улмаас эндсэн хүний тоо 193 болов. 

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө