Хүүхдийг орон нутагт долоо хоног тусгаарлана

Хүүхдийг орон нутагт долоо хоног тусгаарлана

Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан билээ. Зайлшгүй тохиолдлоор коронавирусын вакцин хийлгээгүй бол тухайн аймаг орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрөл болон PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчиж болно.

ДАРААХ ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАНА 

  • Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцинжуулалтын бүрэн тун хийлгээгүй хүн
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг тандалтын багийн саналыг харгалзан
  • Хүүхдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст  халдвараар өвчилж, эдгэрснээс үл хамааран эцэг/эх, асран хамгаалагчийн хамт. 

ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХГҮЙ ВЭ?

  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол,
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн бол
  • Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст  халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй, нотлох баримттай зорчигчийг тусгаарлах болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө