ОХУ-ын нэг тунгаар тарих “Sputnik Light” вакциныг ирэх сарын сүүлээр хэрэглээнд нэвтрүүлнэ

ОХУ-ын нэг тунгаар тарих “Sputnik Light” вакциныг ирэх сарын сүүлээр хэрэглээнд нэвтрүүлнэ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт/2021.05.06/  ОХУ өөрсдийн эрдэмтдийн бүтээсэн “Sputnik Light” хэмээх нэг удаагийн тун бүхий коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэн авсан билээ.

Тэгвэл ирэх зургадугаар сарын сүүлээр эмнэлзүйд нэвтрүүлэх төлөвтэй байгаа талаар уг вакциныг бүтээгч "Р-Фарм" компанийн ерөнхий захирал Василий Игнатьев мэдэгдлээ. 

Гамалейн нэрэмжит Институтийн бүтээсэн уг вакцины үр дүн 79.4 хувьтай бөгөөд ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Гана улсын нийт 7 мянга гаруй хүн гурав дахь шатны эмнэл зүйн туршилтад хамрагдаж байна. Гуравдугаар шатны туршилтын үр дүн энэ сарын сүүлээр гарах юм байна. Вакцин бүтээгчдийн мэдэгдэж буйгаар “Sputnik Light” вакцины I, II шатны эмнэл зүйн туршилтад оролцогчдод ноцтой сөрөг нөлөө бүртгэгдээгүй байна. 

Эх сурвалж: ТАСС




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө