ЕРӨНХИЙ САЙД ДАРХАНД: Тариалангийн бүс нутагт хүлэмж, зоорь, экспортын асуудлыг шийдвэрлэнэ

ЕРӨНХИЙ САЙД ДАРХАНД: Тариалангийн бүс нутагт хүлэмж, зоорь, экспортын асуудлыг шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдрөөс эхлэн /2021.05.12/ Дархан, Сэлэнгийн бүс нутагт ажиллаж байна. Өчигдөр Дарханы замыг барих үйл явцтай танилцаж газар дээр нь ажилласан бол яг одоо тариалангийн бүс нутагт ажиллаж салбарынханы санал, бодлыг сонсож байна. 

Уулзалтын үеэр тариаланчид "Гурван хувийн хүүтэй зээлийг нэг жилээр бус гурван жилийн хугацаатай олгохыг мөн нэгдсэн зоорь барих ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Цаашлаад хүлэмжтэй бол бид чинжүү болон ногоон огурцы гэх мэт нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадна. Нарийн ногоог заавал гаднаас өндөр үнээр авах шаардлагагүй. Тиймээс бидэнд хүлэмж хэрэгтэй. 

Мөн тариалангийн бүс нутагт малын хөлийн татварын нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол тариаланчид хавар, зунжин мал хариулдаг. Зарим нь тарьсан ногоогоо хурааж чадахгүй малд идүүлдэг үе ч байна" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дээрх асуудал шийдэгдсэн гээд ойлгочих. Шат дараатай шийдээд явна. Тариалангийн бүс нутагт төрөөс маш том бодлого хэрэгжүүлж тариаланчдаа дэмжинэ. Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох ажил руу зорих ёстой. Зээлийн асуудлыг судалж үзнэ" гэв.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө