Булганд 56 мянган эд, зүйл тараагаад байгаа Ц.Анандбазарыг МАН-аас хөөнө гэж У.Хүрэлсүх МЭДЭГДЛЭЭ

Булганд 56 мянган эд, зүйл тараагаад байгаа Ц.Анандбазарыг МАН-аас хөөнө гэж У.Хүрэлсүх МЭДЭГДЛЭЭ

Бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, ёс бусаар хандсан байж болзошгүй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр “ТВ9 телевиз”-ийн ярилцлагын нэвтрүүлэг оролцох үеэр ам нээлээ.

Ц.АНАНДБАЗАР ГИШҮҮНЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭЖ ШАЛГУУЛАХГҮЙ ЮМ БОЛ НАМААС НЬ ХӨӨНӨ-

Тэрээр “Ц.Анандбазарыг гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул. Гишүүнээс түдгэлзэх бол тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь асуудал байгаа юм. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль, хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж байж шалгана гэсэн хоёр л зам байгаа. Нөхөр Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Энэ нь тогтоогдвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь түдгэлзүүл гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд гэм буруугүй юм бол намдаа эргүүлж авая. Хэрвээ гэм буруутай гэвэл намын тухай асуудлыг ярина” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо Ц.Анандбазар УИХ-ын гишүүн гэсэн өндөр сэнтийгээсээ өөрөө бууж шалгуулахгүй юм бол МАН-аас хөөнө гэдгээ тус намын дарга У.Хүрэлсүх мэдэгдлээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

-Ц.АНАНДБАЗАР НАР 20 ОРЧИМ НЭР ТӨРЛИЙН, 56 МЯНГА ГАРУЙ ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ БУЛГАН АЙМАГТ ТАРААВ-

Тэгвэл Ц.Анандбазар нүглээ наманчлах гэсэн үү,  яасан өнгөрөгч долоо хоногт Булган аймагт очиж өглөгийн эзний дүрийг эсгэв. Тодруулбал, тэрээр таван ханатай гэр, газын тулга, автомашин, зайнаас халуун хэмжигч, халдвар хамгааллын хувцас гээд 20 орчим нэр төрлийн 56 мянга гаруй ширхэг зүйлийг зарим яамтай хамтарч хандив дэмжлэг үзүүлсэн нэрээр тараажээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 50 сувилагчид тус бүр 500 мянган төгрөгийг ч саяхан тараасан байна.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө