"Цаг, хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байсан тул гүүрний хоёр талд резинэн зам хийхээр болсон"

"Цаг, хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байсан тул гүүрний хоёр талд резинэн зам хийхээр болсон"

Энхтайваны гүүрний засварын асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Энхтайваны гүүрний хоёр талын явган хүний зам дээр хүмүүс гомдол гаргаж байна. Энэ асуудалд тайлбар өгье.

Энхтайваны гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 8-ны өглөө 06.00 цагт дуусгаж, ашиглалтад оруулах үүргийг хотын дарга өгсөн. Бид тавдугаар сарын 3-нд явган хүний замыг өнгөлж, хучилт хийхээр шийдсэн. Гэхдээ бетон хучилт хийхийн тулд явган хүний замын 3-4 сантиметр хуулах шаардлагатай. Тиймээс нэгдүгээрт, цаг байгаагүй. Хоёрдугаарт, хөрөнгө, мөнгө хүрэлцээгүй байсан. Мөн энэ замын доор маш олон цахилгааны утас бий. Тиймээс резинэн зам хийхээр болсон. Гэхдээ хөл хорионы үе таарсан учир барилгын материалын дэлгүүр болон хил хаалттай байсан. Тиймээс зарим хэсэг нь дутуу байгаа. Материал ирэхээр гүйцээнэ гэсэн гэрээтэй ажиллаж байна.

Энхтайвны гүүр 1957-1958 онд БНХАУ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдсан. Түүнээс хойш 2004 онд нэг удаа засвар хийсэн. Харин энэ жилийн дөрөвдүгээр сард нийслэлийн засаг дарга энэ гүүрийг хөрөнгө, мөнгөний боломждоо тулгуурлах засварлах үүрэг өгч, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн” гэв. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө