НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Тус хуулийн төсөлд долдугаар сарын 1-ээс НДШ-ийг хоёр хувиар бууруулах заалт туссан. Гэхдээ долдугаар сарын 1-ээс НДШ хоёр хувиар нэмэгдэх юм. Хэрвээ тус хуулийн төслийг оруулж ирснээр нь баталбал долдугаар сарын 1-ээс НДШ нэмэгдэхгүй өнөөдрийн төлж байгаа буюу иргэн, байгууллага тус бур 8.5 хувиар НДШ төлнө. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд тус хуулийн хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх санал гаргаж байсан. Энэ нь хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр шийдэгдэх юм.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө