ДЭМБ Энэтхэгээс гаралтай COVID-19 мутацийг “дэлхий нийтээр анхаарах” ангилалд оруулав

ДЭМБ Энэтхэгээс гаралтай COVID-19 мутацийг “дэлхий нийтээр анхаарах” ангилалд оруулав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн мутацийг “дэлхий нийтийн анхааралтай ажиглах” гэх ангилалд оруулжээ. 

Вирусийн дамжуулах чадвар нэмэгдэх, илүү хүндээр өвчлүүлэх, эсрэг биеийн нөлөөг саармагжуулах гэсэн гурван шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд тухайн мутацийг “анхааралдаа авах” ангиллаас “анхааралтай ажиглах” гэх ангилалд шилжүүлдэг. 

Одоогоор дэлхийн 30 гаруй оронд тархсан В.1.617 хэмээх мутацийг эрдэмтэд хүнээс хүнд халдварлах чадвар өндөр гэж дүгнээд буй. 

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрчимжиж, нас баралт нэмэгдэж буй нь уг мутацитай холбоотой эсэхийг эрдэмтэд судалж байна. Харин тус улсын Засгийн газраас мутаци халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхэд хамгийн ихээр нөлөөлж байна гэж мэдэгдсэн. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 366,161 тохиолдол бүртгэгдэж, 3754 хүн нас баржээ. Шинжээчдийн үзэж буйгаар бодит тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө