Хунта дэглэмийн эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн Мьянмарын яруу найрагчийн эд эрхтнийг нь авч, хөнөөжээ

Хунта дэглэмийн эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн Мьянмарын яруу найрагчийн эд эрхтнийг нь авч, хөнөөжээ

Цэргийн хунта дэглэмийн эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн Мьянмарын яруу найрагч Хет Тхи нас баржээ. Түүнийг өнгөрсөн бямба гарагт/2021.05.08/ баривчилсан бөгөөд ням гарагт нас барсан талаар эхнэр нь мэдсэн байна. 

Түүний эхнэр Чав Су цагдаагийн газарт дуудагдаж байцаагдсаны маргааш нь Монива дахь эмнэлэгт нөхөртэйгөө уулзаарай гэжээ. Тухайн үед эхнэр нь Хет Тхиг бага зэргийн бэртэл авсан гэж бодож очсон боловч нөхрийг нь нас барсан талаар дуулгасан байна. Үүгээр ч зогсохгүй түүний дотор эрхтнүүдийг авсан байжээ. 

Эмч нар түүнийг зүрхний өвчлөлийн улмаас нас барсан гэж мэдэгдсэн ч эхнэр болон найз нөхөд нь үгүйсгэж байгаа юм. 

Өдгөө 46 настай Хет Тхи нь Мьянмарын армийг зоригтой шүүмжилж чаддаг уран бүтээлч байв. Тэрбээр  нас барахаасаа өмнө "Тэд толгой руу бууддаг, гэвч хувьсгал зүрхэнд байдгийг мэддэггүй" гэж бичиж байжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт төрийн эргэлт гарснаас хойш цэргийн дэглэмийг шүүмжилсэн гурван яруу найрагч амиа алдаад байна. 

Эх сурвалж: Guardian

 

 




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө