АНУ 12-15 насны хүүхдийн вакцинжуулалтыг Пүрэв гарагт эхлүүлэхээр боллоо

АНУ 12-15 насны хүүхдийн вакцинжуулалтыг Пүрэв гарагт эхлүүлэхээр боллоо

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Хүнс, эмийн удирдах газраас 12-15 насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг “Pfizer” вакциныг хэрэглэх албан ёсны зөвшөөрлийг өгч, энэ долоо хоногийн Пүрэв гарагаас/2021.05.13/ эхлэн дархлаажуулалтыг эхлүүлэхээр боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг мэдэгдлийн дараа “Хүүхдийн вакцин нь вирустэй тэмцэх ирээдүйтэй бүтээн байгуулалт бөгөөд хэрэв та хүүхдээ хамгаалахыг хүсэж байвал вакцин хийлгэх нь хамгийн зөв алхам" гэдгийг онцолжээ. 

Ингэснээр “Pfizer” АНУ-д 12-15 насныханд хийхийг зөвшөөрөгдсөн анхны вакцин болж байна. Үүний өмнө тус насны бүлэгт зориулсан COVID-19 вакцинд Канад улс зөвшөөрөл олгоод байсан билээ. Мөн Европын холбоо тун удахгүй тус вакциныг бүртгэх товтой байна.

Коронавирусийн халдвар хүүхдүүдэд ихэвчлэн хөнгөн шинж тэмдгээр, зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггүй илэрдэг. Гэсэн хэдий ч хүүхэд хүндээр өвчлөх эрсдэлгүй гэсэн үг биш юм. Тиймээс улс орнууд хүүхдийн вакцинд ихээхэн ач холбогдол өгч байна.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө