Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүд зургаа дахь шөнийг өнгөрөөв

Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүд зургаа дахь шөнийг өнгөрөөв

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нар, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн анх энэ сарын 05-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Харин энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхиод байгаа юм.

Тэднийг улс төрийн суултаа эхлүүлэхэд цагдаагийн байгууллагаас "албадан буулгана" гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тийм зүйл болсонгүй, тэд Сүхбаатарын талбайд зургаа дахь шөнийг өнгөрөөгөөд байна. Энэ хугацаанд тэдний улс төрийн уриа “Нэг намын дарангуйллын эсрэг” гэж болж өөрчлөгдсөн. Харин тэдний энэхүү тэмцлийн цаад учир шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хойшлуулах гэж зорилготой гэж зарим эх сурвалж тайлбарлаж эхлээд байна.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө