Хятадын амьтны хүрээлэнгээс гурван ирвэс зугтжээ

Хятадын амьтны хүрээлэнгээс гурван ирвэс зугтжээ

БНХАУ-ын “Ханжоу Сафари” хэмээх амьтны хүрээлэнгээс гурван ирвэс зугтжээ. Ирвэсүүд энэ сарын эхээр зугтсан ч хүрээлэнгийн ажилчид эхэндээ энэ талаар нууцалж байсан аж. Улмаар ойролцоох оршин суугчид ирвэсүүдийг харж орон нутгийн эрх баригчдад мэдэгдсэнээр ил болжээ. 

Оршин суугчлдын мэдээллийн дагуу ирвэс барих эрлийн баг шуурхай ажиллагаа явуулж  хоёрыг нь барьсан бол нэгийг нь дроноор хайж байна. 

Бямба гарагт “Ханчжоу” хүрээлэнгээс “Иргэдэд сэрэмжлүүлээгүйд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Бид олон нийтэд мэдэгдсэнээр хий дэмий сандрал, эмх замбараагүй байдал үүсгэх вий гэж болгоомжилсон. Ирвэсүүд бүгд нас бие гүйцээгүй учраас эрсдэл багатай гэж үзсэн. Гэвч энэ бидний алдаа байжээ. Олон нийтээс ирж буй бүх шүүмжлэлийг хүлээн авах болно” хэмээн уучлалт хүсжээ. 

Орон нутгийн эрх баригчид шалгалт хийж "Ханжоу Сафари" хүрээлэнг хаагаад байна. Цэцэрлэгт хүрээлэнг хариуцаж байсан ажилтанг мөн түр саатуулжээ. Одоогоор ирвэсүүд хэрхэн зугтсан нь тодорхойгүй байна. 2002 онд нээгдсэн “Ханжоу Сафари” цэцэрлэгт хүрээлэнд панда, заан зэрэг 200 гаруй амьтны төрөл зүйл байдаг. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө