ШУУРХАЙ МЭДЭЭ:  АН-ын жирийн гишүүд нь Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: АН-ын жирийн гишүүд нь Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүдийн улс төрийн суулт өнөөдөр /2021.05.10/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Учир нь тэдний суулт Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой гэж эхэлсэн боловч, одоо “нэг намын дарангуйллын эсрэг” болж өөрчлөгдөөд байгаа юм.

Тэгвэл эдгээр гишүүд дээр нэмэгдэж зарим АН-ын жирнй гишүүд өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Тухайлбал, Хэнтий аймгийн М.Хүдэрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Д.Энхсайхан, Төв аймгийн Э.Баярхүү, Архангай аймгийн О.Цэнгэлсайхан, Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр нарын залуус улс төрийн тэмцлийг дэмжин Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө