"Өнөөдрөөс нийслэлийн дархлаажуулалтын цэгийн тоог цөөлнө"

"Өнөөдрөөс нийслэлийн дархлаажуулалтын цэгийн тоог цөөлнө"

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дархлаажуулалттай холбоотой дараах мэдээллийг хэллээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 76,1 хувь нь хамрагдсан бол 30,1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан. Харин Улаанбаатар хотын хувьд  нэгдүгээр тунд 93,9 хувь, хоёрдугаар тунд 50 хувь нь хамрагдсан. Иймд өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний дархлаажуулалтын цэгийн тоог багасгаж, орон нутаг руу ач холбогдол өгч байна. Тодруулбал, нийт 114 дархлаажуулалтын цэгийг 49 болгон бууруулж ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажилд анхаарч ажиллаж байна. Тавдугаар сарын 20-ноос эхэлж, Улаанбаатар хотод нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд хоёрдугаар тундаа хамрагдах хугацаа болж ачаалал нэмэгдэнэ. Тухайн үед нь зохион байгуулалт  хийнэ” гэв. 

 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө