Ц.Туваан: Аяга халуун ус өгчхөөд, хоол идлээ гэж харлуулж болохгүй

Ц.Туваан: Аяга халуун ус өгчхөөд, хоол идлээ гэж харлуулж болохгүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.05.10/ Сүхбаатарын талбайд хуралдсан байна. Учир нь тус бүлгийн зарим гишүүд тус газарт “улс төрийн суулт” хийж байгаа билээ. 

Ингээд бүлгийн хурлынхаа талаар Д.Ганбат, С.Одонтуяа, Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Засгийн газрын 100 хоногт 160 гаруй хүн коронавирусийн улмаас амиа алдлаа. Иймд хамгийн муу ажилласан Засгийн газар гэж дүгнэж байна” гэсэн юм. 

Харин УИХ-ын Ц.Туваан “УБЕГ-ын н.Чинтулга, н.Баточир нарыг АН-ын тамгатай холбогдуулж хуулийн байгууллагад өгсөн. Мөн өнөөдөр АН-ын тамганы маргааныг хэлэлцэх шүүх хурал нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болно” гэж тодотгосон юм. Мөн тэрээр “бид жижигхэн хоолны араас хөөцөлдөх хүмүүс биш. Хоол идэж байгаа гэж хардаж, харлуулж байгаа хүмүүс Сүхбаатарын талбайд ирээд биднийг хараарай. УИХ-ын даргын өрөөнд аяга халуун ус өгчхөөд, араас нь хоол идлээ гэж харлуулж болохгүй” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө