"Ялалтын баярын жагсаалыг үймүүлж болзошгүй" гэх үндэслэлээр баривчилсан дуучныг маргааш суллана

"Ялалтын баярын жагсаалыг үймүүлж болзошгүй" гэх үндэслэлээр баривчилсан дуучныг маргааш суллана

Өчигдөр/2021.05.09/ОХУ-ын Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой тохиож, Улаан талбайд баярын жагсаал болсон билээ. Тэгвэл "Pussy Riot" хамтлагийн дуучин Вироника Никульшинаг баярын жагсаалыг тасалдуулах, үймүүлэх оролдлого хийж болзошгүй гэсэн үндэслэлээр тавдугаар сарын 07-ны өдөр түр хугацаагаар баривчилсан байна. 

Энэ талаар "Интерфакс" агентлаг "Никулшинаг 5-р сарын 9-нд тэмдэглэх Ялалтын баярын өмнө "Цэргийн жагсаалын бэлтгэлийн үеэр гарч болзошгүй өдөөн хатгалгаас урьдчилан сэргийлэх зорилгоор саатуулсан" гэжээ. 

Харин цагдаагийн протоколд түүнийг “Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” (ОХУ-ын Захиргааны хуулийн 19.3-р зүйл) гэсэн үндэслээр дөрөв хоног саатуулна хэмээн бичжээ. 

"Pussy Riot" хамтлагийн гишүүд эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж, хүний эрхийн асуудлыг хөнддөг гэдгээрээ алдартай. Тус хамтлаг 2012 онд Москвагийн Аврагч Христийн сүм хийд рүү орж, Владимир Путины эсрэг агуулгатай "Панк залбирал" хэмээх дууг дуулсныхаа дараа яллагдаж байсан юм. 

Эх сурвалж: Newsru




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө