Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд 200 сая гаруй төгрөг цуглаад байна

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд 200 сая гаруй төгрөг цуглаад байна

Найман настай Э.Ананд хүү энэ оны гуравдугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ. Одоо хүүгийн бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг болсон байна.

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын “Soon chun hyang seoul university hospital” эмнэлэг болоод байгаа аж. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Улмаар хүүгийн эмчилгээнд урлаг соёлын одоос эхлээд энгийн иргэд чадлаараа хандив өгч буй. Хүүгийн эмчилгээний зардалд нийт 380 сая төгрөг шаардлагатай бөгөөд өчигдрийн байдлаар 200 сая гаруй төгрөг цуглаад байгаа аж. Түүнчлэн “Хүннү Мото” клубын залуус 20 сая төгрөгийн хандивийг Э.Ананд хүүгийн гэрт хүргэж өгчээ.

Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Анандад хүүд маань амьдрал бэлэглээрэй.

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)