Өлсгөлөн зарлаж буй гишүүдийн дэмжигчид МАН-ын төв байрны гадаа жагсав

Өлсгөлөн зарлаж буй гишүүдийн дэмжигчид МАН-ын төв байрны гадаа жагсав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, төв талбайд өлсгөлөн зарлаад тав хонож байна.

Өчигдөр /2021.05.08/ гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай зэрэгцээд тэднийг дэмжиж буй иргэд Сүхбаатарын талбайд цугларч, жагсаал зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.05.09/ дэмжигчид болон АН-ын зарим гишүүдийн төлөөлөл МАН-ыг тарахыг шаардаж, тус намын төв байрны гадаа жагсжээ.