ШУУД: Ялалтын баярын цэргийн жагсаал эхэллээ

ШУУД: Ялалтын баярын цэргийн жагсаал эхэллээ

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой өнөөдөр /2021.05.09/ тохиож байна. ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд Ялалтын баярын цэргийн жагсаал эхэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын парадыг нээж хэлсэн үгэндээ, "ОХУ-ын ард иргэд ээ! Эрхэм ахмад дайчид аа! Цэргүүд, далайчид, ахмад, офицерууд, генерал, адмиралууд аа! Ялалтын баярын халуун мэнд хүргэе! Энэ бол түүхийн хувьд дэлхийн бүх хувь заяаг шийдсэн чухал ач холбогдолтой түүхэн өдөр билээ. Тиймээс энэ өдрийг бид жил бүр онцгойлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд цаашид үүрд тэмдэглэсээр байх учиртай юм” гэжээ.