Удирдлагагүй болсон Хятадын пуужин Энэтхэгийн далайд живсэн байх магадлалтай гэв

Удирдлагагүй болсон Хятадын пуужин Энэтхэгийн далайд живсэн байх магадлалтай гэв

Хятадын Сансрын агентлагаас хяналтгүй болсон пуужингийн хэлтэрхий Бямба гарагийн шөнө/2021.05.08/ Мальдиваас баруун тийш Энэтхэгийн далайд унасан байж болзошгүй гэж мэдээллээ.

Түүнчлэн тус улсын сансрын инженерийн алба “WeChat” сүлжээ дээр “20 тонн жинтэй “Long March 5B” пуужингийн ихэнх нь хэсэг агаар мандалд шатаж, багахан хэсэг нь Энэтхэгийн далайд живсэн” хэмээн бичжээ.

Пуужингийн унасан гэж таамаглаж буй газар

Харин пуужингийн хөдөлгөөний хянаж байсан АНУ-ын Батлан хамгаалын яамнаас одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Европын сансрын агентлаг тус пуужин "дэлхийн гадаргуугийн 41.5N-ээс 41.5S өргөргийн хооронд Нью-Йоркоос өмнөд Америк, Африк, Австрали орчим унах өндөр магадлалтай" хэмээн тооцоолж байсан билээ.

2020 оны тавдугаар сард Бээжин "Long March 5b" пуужинг хөөргөсөн ч тухайн үед пуужингийн их бие мөн л удирдлагаа алдаж, зургаа хоногийн дараа азаар Атлантын далайд унаж байсан юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө