О.Цогтгэрэл: ТЭСО-ийн ажилтан жагсаалд оролцсон гэх зохион байгуулалттай гүтгэлэг явагдаж байна

О.Цогтгэрэл: ТЭСО-ийн ажилтан жагсаалд оролцсон гэх зохион байгуулалттай гүтгэлэг явагдаж байна

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, төв талбайд эсэргүүцэл зарлаж буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Бид өлсгөлөн, суулт зарлаад тав хоног өнгөрлөө. Биднийг дэмжиж буй олон хүн талбай дээр ирж, та бүхний өлсгөлөн суултад нэгдье гэсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учир бид болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг байдлаар хандаж, иргэдэд уриалж байна. Бүлгийн 13 гишүүн хариуцлагаа үүрч, өлсгөлөн суултаа үргэлжлүүлнэ. 

Өчигдөр болсон жагсаалын үеэр Э.Бат-Үүлийн толгойд хүрсэн, үснээс татсан асуудал гарсанд харамсаж байна.

Цахим сүлжээнд миний ажиллаж байсан, бас хувьцаа эзэмшдэг ТЭСО компанийн хувцастай хүнийг энэ үйлдэлд холбосон зураг түгсэн. Шалгахад ТЭСО-д ажилладаг 2 мянган хүн дотор тэр залуу байгаагүй. Өчигдөр жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүс зохион байгуулалттайгаар тухайн компанийн нэр төрд халдах, мөн надтай холбох зорилгоор ийм үйлдэл хийсэнд харамсаж байна. Энэ асуудлыг мөн хуулийн байгууллагад өгч, шалгуулж байгаа. Энэ баримтыг тавьсан пейж хуудсанд мөн төлж, түгээсэн баримт ч байгаа. Хуулийн байгууллага тэр мөнгө төлсөн хүнийг олох байх. Үүний цаана зохион байгуулалттай гүтгэлгийн үйл ажиллагаа явагдаж байгаад харамсаж байна” гэв. 

Сүхбаатарын талбай 2021.05.08




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө