Цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс үүссэн хоёр галыг унтраажээ

Цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс үүссэн хоёр галыг унтраажээ

2021 оны 05 дугаар  сарын 09-ний өдрийн 03:18 цагт Багахангай дүүргийн 2-р хороо Нуурын гэр хороолол 5-10 тоотод  6*8 хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэгт,  мөн 07:37 цагт 2-р хороо Улаанбаатар  Төмөр замын Барилга  ашиглалт үйлчилгээний 2-р ангийн дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг тус тус Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 80-р ангийн  томилгоот ээлжийн алба хаагчид гарч гал түймрийг шуурхай ажиллаж унтраасан байна. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж байцаагч нар урьдчилан байдлаар дүгнэж байна. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Эх сурвалж: НОБГ




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө